AI-д суурилсан ресторан технологийн платформоороо автоматжуулсан захиалга авч ажиллана

Дэлхийн ТОП түргэн хоолны сүлжээ ресторанууд болох KFC, Taco Bell, Pizza Hut, Habit Burger & Grill-г эзэмшдэг Yum! Brands энэ онд 500 рестораны үйл ажиллагаанд NVIDIA-н AI шийдлүүдийг нэвтрүүлэх стратегийн түншлэл байгуулжээ

Угтаа Yum! Brands “Byte by Yum!” дижитал, AI-д суурилсан ресторан технологийн платформоороо автоматжуулсан захиалга авах үйл ажиллагааг нэвтрүүлсэн хэдий ч өртөг өндөр, хэрэглэхэд төвөгтэй байгаагаас олигтой үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Иймд “Byte by Yum!” NVIDIA NIM болон NVIDIA Riva ашиглан AI дуут захиалга хүлээн авч хэрэглэгчийн яриаг ойлгож цэсийн захиалгыг боловсруулах, нэмэлт бүтээгдэхүүн санал болгодог агентуудыг 4 сарын дотор бүтээж. Улмаар захиалгын нарийвчлалыг сайжруулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, их ачаалалтай байршлуудад хүлээгдэл үүсгэхгүй болохоор төлөвлөж буй.

Цаашлаад NVIDIA NIM-г ашиглан Yum! Brands-н 61 мянган салбарын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг шинжилж, менежерүүдэд зориулж зөвлөмж гаргадаг болох нь дээ.

Эх сурвалж: Lemon Press, NVDIA

Leave a Reply