“Мөнгөний Урсгал” цахим товхимлын өнөөдрийн дугаарт:
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан Энх тайвны Зөвлөлийг албан ёсоор байгуулж, 19 орныг анхны гишүүдээр нэгтгэлээ.
Тус байгууллагын зорилтууд, бүтэц бүрэлдэхүүн, АНУ-ын Ерөнхийлөгчид ногдох эрх мэдэл нь эргэлзээ төрүүлж буй. АНУ-ын чухал холбоотнууд, ялангуяа Их 7-ийн гишүүн орнууд зөвлөлд хараахан нэгдээгүй байгаа юм.
Энх тайвны Зөвлөл байгуулах санааг Д.Трамп дайнд нэрвэгдсэн Газын зурваст энх тайван тогтоож, сэргээн босголтыг дэмжих зорилгоор анх дэвшүүлсэн юм.
Хэдий тийм боловч Зөвлөлийн дүрмийн төсөлд “зөрчил мөргөлдөөний аюул учирсан, нөлөөлөлд нь өртсөн бүсүүдэд урт хугацааны энх тайван байдлыг хангах” илүү өргөн хүрээтэй чиг үүрэг тусгасан байгааг Bloomberg мэдээлсэн. Энэ нь НҮБ-ын чиг үүрэгтэй зөрчилдөж, ач холбогдлыг нь багасгах вий гэдэгт АНУ-ын түншүүд болгоомжилж байгаа аж.
Үүнээс гадна Зөвлөлд байнгын суудалтай болохын тулд улсууд багадаа 1 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулах, Д.Трампыг Зөвлөлийн анхны даргаар сонгож эцсийн шийдвэр гаргах эрх мэдлийг олгох зэрэг заалтууд дүрмийн төсөлд багтжээ

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
