Uvurkhangai News Network
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ЦАГААН САРНАЙ-2023” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023 оны шилдэг “Эмийн мэргэжилтэн”-ээр Арвайн-Ундарга эмийн сангийн захирал Л.Отгончимэг шалгарлаа. Тус эмийн сангийн үйл ажиллагаанаас дурдвал:
-2023 онд Арвайхээр сумын 13н багийн, Өгөөмөр хорооллын 4800 гаруй иргэдэд ҮЗШ эм болон эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй жигд хүртээмжтэй хангаж ажилласан.
– Арвайхээр сумын 13н багийн өндөр настнуудад жил бүр өдөрлөг, үйл ажиллагаа, АХА, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулдаг.
-Эмийн жор бичилт болон антибиотик эмийг зөв зохистой хэрэглэх талаар өрхийн эмнэлгийн эмч нартай хамтран сургалт сурталчилгааг тогтмол хийдэг байна.