Uvurkhangai News Network
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ЦАГААН САРНАЙ-2023” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023 оны шилдэг “Статистик мэдээллийн ажилтан”-аар Нарийнтээл сумын эрүүл мэндийн төвийн статистик бага эмч, эх баригч П.Энхжаргал шалгарлаа.
Тэрээр багийн эмчээр ажиллах хугацаандаа дуудлагаар 4812 хүнд үйлчилсэн, нийт 23800 хүнд үзлэг хийсэн.
-Healt.gov.mn, E.hospital, hdc.gov.mn зэрэг программын мэдээллийг ханган ажиллаж эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, заавар, зөвлөгөө өгөх статистик тоо мэдээн дээр анхааран, эрүүл мэндийн салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллаж мэргэжлийн ажлыг үүрэг хариуцлагатай гүйцэтгэж байна.