×

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж буй. Энэ үеэр хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх талаар Шатахуун Түгээх Станцуудад дараах мэдэгдлийг хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд “Хяналт шалгалтад хамрагдсан шатахуун түгээх станцууд нь АИ-92 шатахуун болон дизель түлшний нөөц бага, агуулахаас татан авалт хийгдээгүй тул нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна. Мөн гэрээт болон тухайн аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд борлуулалт хийж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шатахуун болон дизель түлшний хэмжээ түр хугацаанд доголдоод буй энэ үед хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах талаар шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдэд мэдэгдсэн.Шатахуун түгээх станцууд бүх төрлийн шатахуун болон дизель түлшийг борлуулахдаа хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд гэж тусгайлан ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх,

Дамлан худалдаалах нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хүнд даацын болон тусгай зориулалтын тээврийн машинуудад их хэмжээгээр олгохгүй байх, шатахуун болон дизель түлшний агуулахаас нийлүүлэх татан авалтыг түргэн шуурхай зохион байгуулах, иргэд, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар үнэн, зөв, бодит мэдээллээр ханган, холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллах”-ыг анхааруулжээ.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all