“БАЛ-ЧИР медиа” өсвөрийн сурвалжлагч клуб байгуулагдлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дэргэд “БАЛ-ЧИР МЕДИА” өсвөрийн сурвалжлагчдын клуб байгуулагдлаа. Энэхүү клубт Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехник коллежийн сэтгүүлч, зураглаач болох сонирхолтой, мөн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй 16 сурагч нэгдсэн юм.

Цаашид МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс сургалтад хамруулж сурагчидтай хамтран ажиллана. Сургууль бүрийн төлөөлөл болсон дээрх сурагчид хүүхдэд тулгамддаг асуудал, тэдний сайн туршлага, ирээдүйд бүтээхийг хүсэж байгаа орчин нөхцөл зэрэг олон сэдвээр дуу хоолой болсон контент бэлтгэж  “БАЛ-ЧИР МЕДИА” хуудсаар дамжуулан иргэдэд түгээх юм.