ШУУРХАЙ ХУРАЛ хуралдлаа

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтэс, албадын удирдлагуудын шуурхай хурал тогтсон ёсоор өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн гомдол санал, түүний шийдвэрлэлттэй танилцав.

Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд 23 асуудлаар 28 иргэн хандаж, гомдол, саналаа ирүүлж, үүний есөн асуудлаас бусад асуудлыг шийдвэрлэн, иргэнд хариу мэдээлэл хүргүүлжээ.

Тухайлбал,

✅ Арвайхээр сумын нийтийн авто зам, явган хүний гэрэлтүүлгийг өглөө 07:40 цагт, орой 17:00 цагт асаж байх тохируулгыг хийсэн,

✅ Гэр хорооллын хог тээвэрлэлтийн үйлчилгээг авч чадаагүй айл өрхийн хогийг дуудлагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн,

✅ 48 айлын нийтийн орон сууцын гаднах авто зогсоолын талбайд хувийн хэвшил хашаа барьсныг буулгуулж, талбайг чөлөөлүүлсэн,

✅ Хайрга зөөвөрлөхтэй холбоотой ташаа ойлголтыг залруулж, гомдол мэдүүлсэн иргэнд зөв мэдээ мэдээллийг өгсөн,

✅ Цахилгаан эрчим хүчний доголдолтой холбоотой санал, гомдол хүлээн авдаг гурван өөр дугаар бүхий утсыг нэг болгон өөрчилж, зөвхөн 7032-2240 гэсэн дугаараар иргэдийн санал гомдлыг авах зохицуулалтыг хийсэн,

✅ Нийтийн орон сууцын бохирын шугам задрах, гэмтэл гарах үед засварлах зарим эд материал аймагт байхгүй тохиолдолд Улаанбаатар хот руу захиалдаг бөгөөд үүнтэй холбоотой удаашрал байгаа талаар иргэдэд мэдээлэл өгч, засварыг хийж байгаа,

✅ Нийгмийн даатгалын газар болон Боловсролын газарт ирсэн гомдол нь иргэн хоорондын үл ойлголцлоос үүдсэн гомдол байсныг залруулж, тухайн иргэнд мэдэгдсэн

зэрэг шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас өглөө.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Leave a Reply