PlayStation 5, XBOX Series X | S консолууд дээр ирэх 11-р сарын 19-нд гарах бөгөөд pre-load нь маргааш эхэлнэ. Худалдаж авсан хэрэглэгчид урьдчилан 212GB файл татаж авна.
Хүлээлт маш өндөр байгаа ба 10 хоног яаж хүлээнэ хэмээн цувралын фенүүд өөр хоорондоосоо асууж хэрхэн өдөр хоногийг тоолж өнгөрүүлэх талаар хэлэлцсэн. ![]()
![]()
Тэгвэл Rockstar Games, паблишер Take-Two Interactive PC дээр GTA 6-г гаргахаар яаравчилж байгаа бололтой. Учир нь GTA 6 гарсан даруйд хүмүүс хэдэн зуун мянган токен зарцуулан хуулбарлах эсвэл албан бус портыг гаргах гэж оролдоно хэмээн Rockstar-д ажиллаж байсан хөгжүүлэгч Obbe Vermeij дурджээ.
Үнэний ортой бөгөөд сүүлийн хэдэн сар AI Slop буюу хиймэл оюун ухаанаар хийсэн эсвэл хуулбарласан тоглоомууд steam-ээр дүүрсэн. Бусад хөгжүүлэгчид хүртэл бүтээсэн тоглоомуудаа хамгаалах үүднээс демо хувилбараа тавьж сонирхуулахаас татгалзах болсон нь харамсалтай юм. ![]()
![]()
Хиймэл оюун ухаан ийм хурдан хугацаанд боловсронгуй болохыг видео тоглоом хөгжүүлэгч студи, паблишерууд таамаглаагүй болов уу. Бүр зөвхөн консоль дээр гарсан тусгай тоглоомуудыг PC дээр тоглох нөхцөлийг хиймэл оюун ухаан ашиглаж хүмүүс бүрдүүлсэн.
Нэгэнтээ ийм нөхцөл байдалд хүрсэн учир Rockstar, Take-Two Interactive GTA 6-гаас хүртэх ашиг орлогоо чухалчлан яаравчилж байгааг үгүйсгэхгүй.

