10-р сарын Steam Hardware & Software Survey дээр сонирхолтой үзүүлэлт ажиглагдлаа.
Эхэнд онцлох зүйл бол 32GB биш 16GB багтаамжтай RAM зонхилоод байна. 32GB RAM-ийн хэрэглээ буурч 37.06%-тай болсон бол 16GB RAM-ийн хэрэглээ өсөж 41.42%-тай болжээ. ![]()
![]()
Мөн 12GB GDDR6 VRAM-тай RTX 3060 график карт эргэн ирээд байна. Хэрэглээ нь 3.62%-д хүрч тэргүүлсэн. Удаах байрт RTX 5070 график карт орсон ба хэрэглээ нь 3.56%-тай болж буурчээ. ![]()
![]()
Өөрөөр бол өнгөрсөн 09-р сард ажиглагдсан өөрчлөлтийг түр зуурын өвөрмөц тохиолдол хэмээн дүгнэж болно. RTX 5070-ийн эрин үе ирээгүй, 32GB багтаамжтай RAM-аас хэрэглэгчид татгалзаж 16GB RAM сонгож байгаагийн илрэл юм.
Дээрхээс үзэхэд бид PC Gamer-үүд хэсэг хугацааны туршид RTX 3060, 16GB RAM-аас салахгүй бололтой.
Ямартаа ч RTX 3060 клубийн гишүүдэд баяр хүргэе! Та бүхний карт нь steam дээр ахин ноёрхож эхэллээ.

