Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар “Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2020–2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2026 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай” асуудлыг хэлэлцлээ.
Энэ онд Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Дэлгэрэх голын ай сав дагуу 500 метр, Арвайн хүрээ цэцэрлэгт хүрээлэнд 1.2 га, Буга согоотын өндөрлөг орчимд 1 га, А0301 автозам дагуу 2 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Арвайхээр хотын суурин газрын 60 хувьд 13 төрлийн мод, бут тарьж ургуулсан бөгөөд нийт тарьсан модны амьдралтын хувь 88 хувьд хүрсэн байна.
Хуралдааны үеэр төлөөлөгчдөөс ногоон байгууламжийн тогтвортой байдал, арчилгаа хамгаалалтыг сайжруулах чиглэлээр дараах саналуудыг гаргалаа.
Тарьсан мод, бутыг хортон шавьжаас хамгаалах, хөрс болон эрдсийн шинжилгээнд үндэслэн арчилж ургуулах;
Иргэд, олон нийтийн мод тарих, байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг нэмэгдүүлэх;
Байгаль хамгаалах сан байгуулах боломжийг судлах;
Ногоон байгууламжийн статистик, тоон мэдээллийг нэгтгэн, хэрэгжилт болон бодит үр дүнтэй уялдуулан үнэлэх;
Арвайхээр хотын 300 жилийн ойг угтаж, төлөөлөгч бүр өөрийн багийн нутаг дэвсгэрт жишиг ногоон байгууламж бүхий гудамж байгуулах зэрэг саналыг гаргав.




