Тоглоом хөгжүүлэгч “Valve” компани “Steam” платформын амжилтын системд томоохон шинэчлэл хийж, “Achievement Sets” буюу амжилтуудыг багцлан ангилах боломж нэвтрүүлэхээр болжээ
Шинэ боломжийн хүрээнд тоглоом хөгжүүлэгчид үндсэн тоглоом болон татаж авах нэмэлт контент (DLC)-д хамаарах амжилтуудыг тусдаа багц болгон зохион байгуулах боломжтой болно.
“Valve”-ийн тайлбарласнаар хэрэглэгчид өмнөхийн адил тоглоом тоглох явцдаа амжилтуудаа нээх бөгөөд харин тэдгээрийг шалгах үед бүх амжилт нэг урт жагсаалтаар харагдахгүй. Үүний оронд хөгжүүлэгчдийн үүсгэсэн багцуудаар ангилагдан харагдах юм.
Ингэснээр тоглогчид аль амжилтуудаа бүрэн биелүүлсэн, цаашид ямар амжилт нээх боломжтойгоо илүү хялбар мэдэх боломжтой болно.

