- 0
- 5 words
УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн орлогыг 3.2 хувиар, инфляцыг 0.9 хувиар тус тус өсгөх тооцоолол гарсныг Сангийн яам мэдээллээ. Иргэд, ААН-үүдийн татварын ачаалал буурснаар ДНБ-ий өсөлтөд 2027-2028 онд 0.7-0.8 орчим хувийн нөлөө үзүүлнэ гэж мөн тооцоолжээ. Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт үзүүлэх нөлөөг дахин нарийвчлан тооцох шаардлагатай гэсэн байр суурийг намын бүлгүүд илэрхийлж байв.

