- 0
- 8 words
Төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах, валютын харилцах дансны үлдэгдэл өсөлтийн эрчээ хадгалснаар мөнгөний нийлүүлэлт (M2) IV сарын эцсийн байдлаар 51 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 их наяд төгрөгөөр буюу 25.3 хувиар өслөө.

- Төгрөгийн хадгаламж тайлант хугацаанд 27.4 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 24.9 хувиар өссөн байна. Үүний 22.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол үлдсэн ААН, байгууллагуудын хадгаламж аж.
- Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 347.8 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 113.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
- Дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарснаар бодлогын хүү, инфляцын зөрүү улам багасаж, бодит хүү буурсан юм.
- Мөнгөний нийлүүлэлт хэт өссөнөөр инфляц эрчимжих тул Төв банк хүүгээр дамжуулж зах зээл дэх илүүдэл мөнгийг татаж байна гэж Монголбанкны Ахлах эдийн засагч Н.Батсайхан онцолж байв.
- Үүнээс гадна оны эхнээс Төв банкны үнэт цаасанд байршуулах активын хэмжээ өсөж, IV сарын эцэст 12 их наяд төгрөг давжээ. 2025 оны I сард бодлогын хүү 10 хувь байхад Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 11.4 их наяд төгрөг байв.
Via: Bloomberg TV Mongolia
