×
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр өдрийн айлчлалын эхний өдөр олны нүдэнд халуун дулаан уур амьсгалтай, эерэг хүндэтгэлтэй үгсээр дүүрэн болж өнгөрөв.
Ши Жиньпиний зүгээс АНУ-ын удирдагчийг дагалдан ирсэн бизнесийн лидерүүдэд Хятадын “үүд хаалга нээлттэй” байхыг амлаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн “өргөн хүрээний боломж”-ийг ашиглахыг уриаллаа.
Харин “хөшигний цаана” хурц өнгө аястай нэг мессеж явсан нь Ши Жиньпиний Тайванийн асуудалтай холбоотой анхааруулга байлаа. Бээжин дэх Ардын Их Танхимд болсон хоёр удирдагчийн эхний уулзалт дуусахын өмнө Ши Жиньпин “Хэрэв асуудлыг буруу удирдан чиглүүлбэл хоёр улсын хооронд тулгаралт, мөргөлдөөн үүсэж, Хятад-Америкийн харилцааг бүхлээр нь маш аюултай нөхцөл байдал руу түлхэнэ” хэмээн хэлсэн байна.
Сүүлийн саруудад АНУ, БНХАУ-ын харилцааг хурцатгасан олон асуудлын нэг нь Тайванийн арал байв. Өөртөө засах ардчилсан тогтолцоот Тайваньд АНУ зэвсэг худалдахаар төлөвлөснийг БНХАУ хүчтэй эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр сууриа тодорхой болгохыг Вашингтоноос шаардсан юм.
Үүнийг эс тооцвол хоёр удирдагчийн яриа бүхий л үйл хөдлөл, үгийн далд утгыг нь ажиглаж буй зах зээлд таатай байж, хагарал хуваагдлын оронд хамтран ажиллах боломжийг хоёул тодотгож байлаа. “Бид дайснууд биш түншүүд байх учиртай. Нэгнээ амжилтад хүрэхэд тусалж, хамтдаа хөгжин цэцэглэж, шинэ эрин үед том гүрнүүд эв найртай орших зөв арга замыг олох хэрэгтэй” хэмээн Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид хандан хэлж байв.
Уулзалт эхлэх үед Азийн хувьцааны индексүүд унасан бол бондууд өсөж, мөн юанийн ханш 11 дахь өдөртөө дараалж чангарлаа. Өнгөн талдаа өөдрөг, харин цаанаа дэлхийн эдийн засгийн хэмнэлийг тодорхойлох хоёр улсын харилцаанд тодорхойгүй байдал ноёлсон танил дүр зургийг хөрөнгө оруулагчид дахин нэг удаа харж байна.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all