×
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн дайн, тариф, Тайванийн арал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр байна.
Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан АНУ-ын айлчлалын бүрэлдэхүүнд эцсийн мөчид багтаж Бээжинг зорьсноор тус айлчлалаар гол анхаарал татах сэдвүүдэд хиймэл оюун, технологи нэмэгдлээ. Түүнтэй хамт Apple-ийн Тим Кук, Tesla-ийн Илон Маск зэрэг бизнесийн манлайлагчид БНХАУ-д зочилж буй.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны удирдагчдын уулзалтын өмнө Цагаан ордноос БНХАУ-д болон Ираны газрын тосны импортоос хамааралтай бусад орнуудад Ормузын хоолойг нээхэд туслахыг шаардсан шахалт үзүүлсээр ирсэн юм. Мөн Иранаас газрын тос худалдан авсан, Засгийн газарт нь сансрын зураг нийлүүлсэн үндэслэлээр Хятадын хэд хэдэн компанид хориг арга хэмжээ аваад байгаа.
Дайн гурав дахь сардаа сунжирсан энэ үед БНХАУ Ираны газрын тосны гол худалдан авагч, стратегийн түнш орны хувьд тун онцгой байр сууриас уг уулзалтад оролцохоор байна. Харин Вашингтоны хувьд Бээжингийн гол хөзөр болох газрын ховор элементийн ноёрхлын эсрэг дээрх арга хэмжээнүүдээ тэнцвэржүүлэх шаардлага гарч байна. Өнгөрсөн онд тус улс энэ давуу талаа ашиглан АНУ-ыг тарифын сүрдүүлгээсээ ухрахад хүргэсэн билээ.
“Ши Жиньпинээс илүү Трампт энэ уулзалт хэрэгтэй. Ши ч үүнийг мэдэж байгаа” хэмээн Eurasia Group-ийн ахлах шинжээч, АНУ-ын дипломатч асан Жереми Чан хэлж байна.
Түүнчлэн хоёр тал худалдааны тохиролцоогоо сунгах талаар хэлэлцэж, БНХАУ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нисэх онгоц авах хэлэлцээр хийх магадлалтай. Улс хоорондын худалдааны зөвлөл, хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах саналыг хоёр удирдагч харгалзан үзэхийг ням гарагт АНУ-ын албаны хүн мэдээлсэн байна.
Ши Жиньпиний хувьд энэ уулзалтаар анхаарах тэргүүн асуудал нь Тайванийн арал байхыг Хятадын ажиглагчид онцолж байна. Оны эхээр АНУ Тайваньд 11 тэрбум ам.долларын дүнтэй зэвсэг борлуулах төлөвлөгөө танилцуулсны дараа Ши Жиньпин АНУ-д уг наймаанд болгоомжтой хандахыг сануулсан юм. Тиймээс Хятад улс Трампыг зөвхөн зэвсгийн наймаагаар хязгаарлагдахгүйгээр Тайваньд баримтлах бодлогоо өөрчлөхийг ятгах төлөвтэйг шинжээчид хэлж байв.
Эцэст нь Дональд Трамп, Ши Жиньпин нарын Бээжин дэх уулзалтаас хамгийн илэрхий харагдах зүйл нь хоёр хүчирхэг гүрэн хооронд хүчний тэнцвэр шилжиж байна. “Одоогийн Хятад 10 жилийн өмнөх Трампын анхны айлчлалын үеийн Хятадаас өөр болсон гэдгийг АНУ, БНХАУ хоёул хүлээн зөвшөөрч байна” хэмээн Бээжин дэх Хятад ба даяарчлалын судалгааны төвийн үүсгэн байгуулагч Хенри Ван Хуияао онцолжээ.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all