- 0
- 5 words
Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.

Эхний транчийн 75 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 75 тэрбум төгрөгийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад тус тус хуваарилах аж. “Өмнөговь бонд” нь 24 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 1.5 сая ширхгийг нэг бүрийг 100 мянган төгрөгөөр санал болгож, хагас жил тутамд бондын хүүг төлөхөөр тогтжээ.
Цаашид Өмнөговь аймгийн төв Даланзадгад Монгол Улсын дөрөв дэх том хот болох хүлээлттэй тул 2033 он гэхэд дулааны хэрэглээ нь хоёр дахин, цахилгааны хэрэглээ нь 79 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Шинээр барих 50 мегаваттын дулаан, цахилгаан хосолсон цахилгаан станц барих ТЭЗҮ-г 2024 онд аймгийн төсвөөр батлуулжээ.
2000 онд ашиглалтад орсон одоогийн цахилгаан станц нь 9 мегаваттын хүчин чадалтай, ашиглалтын хугацаа нь таван жилийн өмнө дууссан байна.
Via: Bloomberg TV Mongolia

