×

Өнгөрсөн онд тариалангийн гол бүс нутгуудаар бороо, хургүй гантай байснаас шалтгаалан ургац алдаж, ААН-үүд санхүүгийн хүндрэлд орсон юм. Залгуулаад энэ онд түлш шатахууны үнэ өссөн нь газар тариалангийн салбарт сорилт болохоор байна.

  • Энэ онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснийг ХХААХҮЯ мэдээлээд байна. Мөн хаврын тариалалтад 40.6 мянган тонн буудайн үр бэлэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өндөр үзүүлэлт болохыг ҮСХ мэдээллээ.
  • Энэ онд бороо, хур олон жилийн дундаж орчим байна гэсэн урьдчилсан төлөв гараад байгаа юм.
  • Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариаланчдад 10 мянган тонн дизель түлшийг нэмэгдэлгүй үнээр тариалан эрхлэгчдэд нийлүүлэх зохицуулалт хийгээд буй. Гэсэн ч намрын ургац хураалтын үед шатахууны асуудал дахин үүсэх тул газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй.
  • Үүнээс гадна 200 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. IV сарын эцсийн байдлаар 293 иргэн, аж ахуйн нэгжид 50 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосон байна.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон…

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зориулж 2.000.000 төгрөг хандивлалаа

Read out all

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги, ангийнхаа нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар спортын сэтгүүлч Г.Цэнд ахынхаа...

Read out all

Дээжийг аймгийн мал эмнэлгийн газарт яаралтай шинжилгээнд хүргүүлсэн

Арвайхээр сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Төмөрбат газар дээр нь ажиллаж өчигдөр мал барьсан хоёр нохойноос дээж авлаа. Энэхүү дээжийг аймгийн...

Read out all

 Италийн БНУ байгуулагдсаны 80 жил

“Frecce Tricolori” агаарын үзүүлбэрийн баг Италийн БНУ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Ром хотын дээгүүр нисэв Marco Di Gianvito/ZUMA Press Wire/Shutterstock

Read out all

Орон сууцжуулалтын банк

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Орон...

Read out all

Тогтворжих хүлээлт

Геополитик, худалдааны эрсдэл өсөн нэмэгдсэнийг үл харгалзан Төв Ази болон Монгол Улсын эдийн засаг 2026, 2027 онуудад Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны...

Read out all