- 0
- 8 words
Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг ГЕГ мэдээллээ.
Ингэснээр тайлант хугацаанд импортолсон нийт 3.6 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүний 23.8 хувийг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.
ОХУ-аас дизель түлшийг энэ он дуустал дотоодын зах зээлийнх нь буюу хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон тул АИ-92 болон дизель түлшний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг салбарын сайд мэдээлж байв.
Харин импортод гол жин дардаг суудлын автомашины импорт тогтмол буурсаар байна. I-IV сард нийт 25,800 гаруй суудлын автомашин импортолсон нь 2024 болон 2025 оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар доогуур үзүүлэлт болов. Үүний зэрэгцээ ачааны автомашины импорт өмнөх хоёр жилээс 30-35 орчим хувиар буурчээ.
Via: Bloomberg TV Mongolia


