- 0
- 2 words

Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбумын ногдол ашиг хуваарилж, IV сарын 30-ны дотор олгохоо мэдээлээд байна. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг тооцож, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөг олгоно. Ногдол ашгийг иргэдийн дансанд хэзээнээс шилжүүлж эхлэх нь хараахан тодорхойгүй байгааг тус компани мэдээллээ. Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн хугацаанд нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргасан юм.
