×

Монгол Улсын суудлын автомашины импорт оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан ч шатахууны импорт нөгөө талд 43 хувиар өссөн байна.

  • Монгол Улс 2026 оны эхний гурван сарын хугацаанд 804.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн 618 сая ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өссөн үзүүлэл боллоо. Үүнээс автобензиний импорт 42.8 хувиар нэмэгдэж, 321.6 мянган тонн болсон бол дизель түлшний импорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч өссөн байна.
  • Ойрх Дорнодын дайны улмаас дизель түлш болон АИ-92 төрлөөс бусад төрлийн автобензиний үнэ өссөн нь уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт шууд нөлөөлж, эдийн засаг, инфляцад томоохон сорилт дагуулаад байна.
  • Нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж буй ч автомашины импорт сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрч буурсан байна. I-III сард улсын хэмжээнд нийт 19 мянга гаруй суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 47 хувиар доогуур үзүүлэлт болжээ.
  • Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги импортоор худалдан авсан үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар буурсныг статистик мэдээлэл харуулж байна.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all