- 0
- 3 words
Аялагчид Персийн булангаас зайлсхийх болсноор Emirates компанийн Дубай чиглэлийн зарим нислэгт онгоцнууд бараг хоосон нисэх болжээ. Дайн сунжрах тусам олон улсад хамгийн томд тооцогддог тус агаарын тээврийн компани зорчигчдын урсгалаа сэргээхэд бэрхшээл улам нэмэгдэж буйг энэ нь харуулж байна. АНУ, эх газрын Европоос Дубай чиглэлд хийх нислэгүүдэд энэ нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа бөгөөд тухайлбал компанийн Прага, Будапешт хотоос буцаж ирэх онгоцнуудад суудал дүүргэлт ердөө 5-10 хувьтай байсныг Bloomberg-ийн эмхэтгэсэн дата харуулж байна.

