×

Туухайт спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын 9 алба хаагч амжилттай оролцож, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Тодруулбал:

  • НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Э.Булган -58кг жинд 3 мөнгөн медаль, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч У.Олонбаяр +95 кг жинд 3 хүрэл медаль, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Б.Оралбек +95 кг жинд 2 хүрэл медаль,
  • Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, энгийн Т.Сарантуяа +73 кг жинд огцом түлхэлтийн төрөлд хүрэл медаль,
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн захирагч, ахмад Э.Гүрхүү Enkhtaivan Gurkhuu алт, мөнгө, хүрэл медаль,
  • “Аврагч”, биеийн тамир спорт хорооны тамирчин, ахлагч Г.Ануужин 3 хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Алба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

“ХААН БАНК”-ТАЙ ХАМТРАН 500 МЯНГАН МОД ТАРИАЛНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр болон Хайрхандулаан, Тарагт сумын Засаг дарга нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн...

Read out all

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар: Энэ жил 8 төрлийн цэцгийн үрсэлгээг хийлээ

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нийтийн эзэмшилийн талбайн мандлын цэцэг тарилтаа эхлэж байна. Энэ жил 8 төрлийн цэцэгийн үрсэлгээг хийлээ

Read out all

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон…

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зориулж 2.000.000 төгрөг хандивлалаа

Read out all

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги, ангийнхаа нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар спортын сэтгүүлч Г.Цэнд ахынхаа...

Read out all

Дээжийг аймгийн мал эмнэлгийн газарт яаралтай шинжилгээнд хүргүүлсэн

Арвайхээр сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Төмөрбат газар дээр нь ажиллаж өчигдөр мал барьсан хоёр нохойноос дээж авлаа. Энэхүү дээжийг аймгийн...

Read out all

 Италийн БНУ байгуулагдсаны 80 жил

“Frecce Tricolori” агаарын үзүүлбэрийн баг Италийн БНУ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Ром хотын дээгүүр нисэв Marco Di Gianvito/ZUMA Press Wire/Shutterstock

Read out all