×

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 8-наас эхэлж буй. Гэвч өвлийн амралтын хугацаа өнгөрсөн жилүүдээс хожуу эхэлж байгаа нь эцэг, эхчүүдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа.

Учир нь эрс хүйтэрсэн үед, агаарын бохирдол ихтэй нөхцөлд сурагчид хичээллэх нь зохимжгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Гэвч 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн шинэчилсэн бүтцэд дахин өөрчлөлт оруулахгүй бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын амралттай холбоотой гомдол санал ирээгүй болохыг БШУЯ-наас онцлов.

Олон улсын жишигт дүйцүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан нь судалгаа, шинжилгээтэй ажил аж. Тодруулбал, БШУЯ-наас өгсөн мэдээллээр, дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног,  суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэдэг.

Энэ хичээлийн жилийн бүтцийн тухайд зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш олон улсад хэрэгждэг стандартын дагуу шинэчилсэн. Тиймээс сурагчдын амралтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд өвлийн амралтыг урагшлуулах, сунгах боломжгүй гэх хариултыг салбар яамнаас мэдээлэв.

Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сурагчдын хувьд сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэдэг байсан. Шинэчилсэн бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан юм.

1 comment

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all