×

Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Ингэхдээ үндсэн цалинг 1000 ам.долларт хүргэх ёстой гэдэг асуудлыг хөндөж тавьж буй. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас багш нарын цалинг гүйцэтгэлийнх нь үнэлгээгээр тооцож олгодог болсноор чанарын ахиц гарч байна гэж мэдэгдлээ. Цалинг гүйцэтгэлийн үнэлгээгээр бодож олгох аргачлалыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм байна.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.ГАНБАТ:

-Багшийн ажлыг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлж байгаа. Тодруулбал, багшийн үндсэн хийж хэрэгжүүлэх ёстой ажлыг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр багцалж, харилцаж байгаа субьектын оролцоотойгоор үр дүнг нь тооцож гаргаж байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад, суралцагчдын сурлагын амжилт, багшийн мэргэжлийн ахиц, улсын хэмжээний дундаж үнэлгээ бүх шалгуур өссөн.

Энэ жил бүх аймаг, улсын сургуулиудын дундаж их, бага хэмжээгээр өнгөрсөн жилийнхээс ахисан үзүүлэлт гарсан нь үр дүнгээ өгч байна гэсэн статистик харагдаж байгаа.

Мөн өнгөрсөн жил нийт багш нараас 41.9 хувь нь цалин дээрээ нэмж урамшуулал авч байсан бол өнөө жил 51.7 хувь нь урамшуулал авахаар байгаа.  Жил бүр урамшуулал авах багш нарын тоо өсөхөөр байгаа гэлээ.

Онцлоход, эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч эхэлжээ. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэх юм байна.

Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50,6 хувь, нийт цэцэрлэгийн 41,4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана.

Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн есдүгээр сараар жишээлж үзэхэд өссөн дүр зураг харагдаж байгаа аж.

2021 оны есдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг, 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны есдүгээр сард 24,3 тэрбум төгрөг, 2022 оны есдүгээр сард 35,2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны есдүгээр сард 60,1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all