×

Амралтаа аваад явсан хойгуур ажил овоорох вий, чухал мэйлүүдийг алдах вий гэдэгт цагаан захтнуудын дийлэнх нь огт санаа зовдоггүй байсан цаг саяхан. Учир нь тэр үед гар утсаараа цахим шуудан шалгах боломж хомс, мөн ажлын цагийн 09-18 хуваарийг чанд мөрддөг байлаа.

Харин өдгөө “хаана ч ажлын байр” соёл дэлгэрч, зайнаас ажиллах хуваарь хүчээ авснаар ажил, амьдралын хоорондох зааг бүдгэрэх болсон. Тиймээс ажлын мэдэгдлүүдийнхээ “амыг бариад” амралтаа авдаг ажилтнууд, захирлууд, менежерүүдэд байхгүй хойгуур нь юу болж буйг түргэн шуурхай, хялбархан танилцуулдаг хиймэл оюунт хэрэгсэл олноор гарах болжээ.

Тухайлбал: Microsoft-ийн “Copilot” сарын 30 ам.доллароор энэхүү үйлчилгээг санал болгодог бол Google-ийн “Gemini”, Atlassian-ийн “Rovo” байгууллагын багцдаа дээрх үйлчилгээг багтаасан байдаг.

“Амралтаа авахад тулгардаг саадуудын нэг бол чухал үйл явдлыг алдах, эсвэл ажил гацаах вий гэдэг гэмшил. Харин хиймэл оюунт хэрэгслүүд энэ гэмшлийг бага ч гэсэн нимгэлж байна” хэмээн Dropbox компанийн Хүний нөөц хариуцсан захирал Мелани Розенвассер онцолж байлаа.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all