АРВАЙХЭЭР СУМАНД НӨӨЦИЙН МАХ БААСАН ГАРАГААС ХУДАЛДААНД ГАРНА

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсэхээс сэргийлэх зорилгоор 18-22 кг бүхий 17 тн хонины гулууз махыг “Итгэлт хүнс” ХХК-тай хамтран үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлэхээр ажиллаж байна.

Нөөцийн мах баасан гарагаас /2024.04.18/ худалдаанд гаргах бөгөөд нэг кг нь 8700 төгрөгөөр 2.5-5 кг-ийн савлагаатайгаар баг бүрд нэг хүнсний дэлгүүрээр хэрэглэгчдийн гарт хүрэх юм.

Нөөцийн махыг худалдан борлуулах цэг:

Согоот нэгдүгээр баг “Бадархундага” хүнсний дэлгүүр

Эмт хоёрдугаар баг “Хавцгайт цоохор” хүнсний дэлгүүр

Дэлгэрэх гуравдугаар баг “Баянбаян хайрхан” хүнсний дэлгүүр

Өлзийт дөрөвдүгээр баг “Баянбуурал” хүнсний дэлгүүр

Арвайхээр тавдугаар баг “Баянгол” хүнсний дэлгүүр

Их-Уул ягаан толгой зургаадугаар баг “Цэгээн нуур” хүнсний дэлгүүр

Дэлгэрэх дэнжийн долоодугаар баг “Алдар хайрхан” хүнсний дэлгүүр

Рашаант наймдугаар баг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүр

Бурхийн есдүгээр баг “Гэрэлт хангай” хүнсний дэлгүүр

Ноён 10 дугаар баг “Батдаваа” хүнсний дэлгүүр

Хүйс толгойн 11 дүгээр баг “Батбаян” хүнсний дэлгүүр

Зүлэгт 12 дугаар баг “Гарьд” хүнсний дэлгүүр

Онги 13 дугаар баг “Монгол аагинт” хүнсний дэлгүүрээр тус тус худалдаалагдана.

Leave a Reply