Uvurkhangai News Network
Э.Наранбат цээж тооллын олон улсын тэмцээний дэлхийн аварга боллоо

Э.Наранбат цээж тооллын олон улсын тэмцээний дэлхийн аварга боллоо АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдсан цээж тооллын олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Тояа академийн 24 хүүхэд амжилттай оролцлоо. Тэдний нэг болох Өвөрхангай аймгаас төлөөлөн оролцсон Мэргэд сургуулийн 7А ангийн сурагч Эрдэмтэлэхийн Наранбат насанд хүрэгчдийн ангиллын хоёр тэмцээнд оролцож аваргын мөнгөн цом болон champion цом буюу дэлхийн аварга болсон түүхэн амжилтыг гаргалаа.





