Өвөрхангай аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

Өвөрхангай аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 25,26-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. 👏👏👏 Аймгийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг хэзээнээсээ гал гарсан тулаанууд өрнөдөг билээ. ♕🆚

Арга ч үгүй биз, шатрын олон улсын Их Мастер Б.Гүндаваа, Г.Мөнхгал тэргүүтэй манай аймгийн шилдэг шатарчид энэхүү тэмцээнээс улсын аварга шалгаруулах тэмцээний эрхээ өвөртөлдөг байсан гэхээр ямархан чанар, чансаатай тэмцээн гэдгийг илтгэх биз ээ.

ААШТ2025-д МОЁО Шатрын Клуб-ийн 35 тамирчин амжилттай оролцлоо. Клубийн нийт баг тамирчид хувийн амжилтаа бататган ахиулсан, олон хүүхдүүдийн маань анхны ААШТ байлаа.

6 насны охидын ангилалд:

🥇Х.ЭГШИГЛЭН алтан медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний эрх

8 насны охидын ангилалд:

🥇У.СОДБИЛЭГ алтан медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний эрх

🥈Д.ДҮҮРЭНЗАЯА мөнгөн медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний эрх

10 насны охидын ангилалд:

🥈Г.ЗОЛБАЯР мөнгөн медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний эрх

🥉Л.МЯГМАРГИВАА хүрэл медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний эрх

10 насны хөвгүүдийн ангилалд:

🥉Н.МӨНХБИЛИГ хүрэл медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний эрх

4️⃣ Шагналт 4-р байрт Э.БИЛГҮҮДЭЙ тус тус шалгарлаа. 👏👏👏

Мөн БАГИЙН ДҮН-гээр 🥉МОЁО шатрын клуб ГУТГААР байр эзэллээ. Бяцхан шавь нартаа цаашдын олон олон тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье ээ!

Leave a Reply