×

Илон Маскийн Neuralink-н тархины суулгацын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болжээ.

Хараа оруулах шинэ арга 

Тодруулбал, Америкийн хүнс, эмийн удирдлагын газар (FDA)-с тэдний тархины суулгацыг хараагаа алдсан өвчтөнд туршилт хийх зөвшөөрлийг олгоод буй. Ингэснээр Neuralink ирээдүйд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмж бүтээж, түүнийхээ хөгжүүлэлт дээр FDA-н мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой болжээ. 

  • Туршилтын 2 дажгүй: Өнгөрсөн жил FDA-с Neuralink-н чипүүдийг хүн дээр турших зөвшөөрөл олгож байсан. Улмаар тэд 2 хүн дээр тархины суулгацынхаа клиник туршилтыг эхлүүлсэн бөгөөд өдгөө туршилтаа эхлүүлээд бараг жилийн хугацаа өнгөрсөн гэхэд өвчтөнүүдийн бие тун дажгүй байгаа аж. 
  • Үр дүн: Туршилтад хамрагдсан 2 өвчтөн зөвхөн бодол, санаагаа ашиглан технологийн тусламжтайгаар энгийн хүн шиг амьдрах боломжтой болно гэхээр Neuralink-н бүтээхийг зорьж буй технологи хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинээр амьдрах боломжийг олгох мэт.

Дэлхийн анхны их наядтан 

Цахилгаан автомашин, эмнэлгийн салбар, сансраас эхлээд Илон Маскийн хувьсгал хийсэн салбарууд олон. Олны нүдэн дээр ил байгаа бизнесүүд нь л эд болохоос өөр ямар компаниудад хөрөнгө оруулсныг нь таашгүй. Тэрбээр энэ олон бизнесийнхээ тусламжтайгаар 2027 он гэхэд хөрөнгө нь $1 их наядад хүрч дэлхийн анхны их наядтан болох төлөвтэй байна.

🥇 Анхдагч: Илон Маскийн одоогийн хөрөнгө $237 тэрбум бөгөөд жилд дунджаар 110% өсөж байгаа. Энэ эрчээрээ явбал 3 жилийн дараа $1 их наядын босгыг давах төлөвтэй байгаа юм. 

💡 Гэснээс: Одоогийн байдлаар дэлхий дээр $1 их наядын үнэлгээтэй 7 компани л байгаа. Харин ирэх жилүүдэд тус жагсаалтад чип үйлдвэрлэгч TSMC (TSMC34.SA), луугар хөрөнгө оруулагч Berkshire (BRK-B), эм үйлдвэрлэгч Eli Lily (LLY), Tesla (TSLA) тэргүүтэй компаниуд орохоор байгаа юм. Berkshire-н хувьд зах зээлийн үнэлгээ нь хэдийнээ $1 их наядын босгыг давж байсан ч эргээд унасан түүхтэй. 

Эцэст нь… Их наядтан гэдэг үг сонсоход хүртэл нэг л сонин, чихэнд наалдацгүй сонсогдож байгаа биз? Өмнө нь хэн ч их наядтан гэж хэлэгдэж байгаагүй болохоор аргагүй юм даа. Дэлхийд ахадсан галзуу сэтгэлгээтэй Илон Маск удахгүй тус үгийг хүн болгоны чихэнд наасан үг болгож чадах болов уу, эсвэл өөр хэн нэгэн байх болов уу? Сонирхолтой…

Эх сурвалж: Lemon Press

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал...

Read out all