Монголын волейболын холбооны клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна. Энэхүү тэмцээнд 10 клубийн 150 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зургаа хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Тэмцээний нэг өдрийн тасалбарын үнэ том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөг.

