Биткойны бизнесийг үүрд өөрчлөх чадалтай тогтсон хуваарьт үйл явц айсуй.

“Halving” буюу “хагаслах” гэдэг нь Биткойны хязгаарлагдмал нөөцийг удирдаж, ховордол бий болгох зориулалттай механизм юм.

Дөрвөн жил тутамд нэг удаа “halving” хийгдэхэд ирээдүйд олборлогдох Биткойны бүх блокоос олох урамшуулал буюу орлого 50 хувиар багасдаг. Нэг л өдрийн дотор олборлогчдын гаргаж авах Биткойн, түүнээс олох орлого нь хагаслагдана гэсэн үг.

Энэ нь тус криптовалютыг эзэмшигчдэд таатай үр дүнтэй байж болох ч олборлогчдод багагүй хохирол учруулна. Гэхдээ өмнө нь хийгдсэн бүх “halving”-ийн дараа Биткойны үнэ бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэн тогтоосон тул олборлогчдыг үргэлжлүүлэн олборлохоос өөр аргагүй байдалд хүргэж байв.

Тиймээс олборлолтыг ашигтай хэвээр хадгалахын тулд Биткойны үнэ өсөх ёстой. Эс бөгөөс энэ нь хэт өндөр өртөгтэй бизнес болно.

“Мөнгөний урсгал” цахим товхимлын өнөөдрийн дугаарт энэ сард хийгдэхээр байгаа Биткойны “halving” үйл явц болон криптовалют олборлогчдын хиймэл оюуны салбар дахь боломжийн талаар онцоллоо.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Та ‘bloombergtv.mn/subscription‘ холбоосоор мэйлээ бүртгүүлээд “Мөнгөний урсгал” цахим товхимлыг өдөр бүр уншаарай.