АНУ-д 1-20 МВт чадалтай микрореактор

АНУ-д 1-20 МВт чадалтай микрореакторын загварыг боловсруулж байгаа бөгөөд ойрын арван жилийн дотор ашиглалтад оруулна.

Эдгээр бичил реакторууд нь ачааны машинаар зөөвөрлөхөд хүрэлцэхүйц жижиг хэмжээтэй байх бөгөөд алслагдсан суурин, цэргийн баазд хүртэл ашиглагдах боломжтой.

Онцлогууд

-Микрореакторын бүх эд ангиудыг үйлдвэрт бүрэн угсарч, тээвэрлэнэ. Энэ нь томоохон бүтээн байгуулалттай холбоотой бэрхшээлийг арилгаж, хөрөнгийн зардлыг бууруулж, реакторыг хурдан ажиллуулахад тусална.

-Жижиг хэмжээтэй тул микрореакторуудыг зөөвөрлөх боломжтой. Энэ нь үйлдвэрлэгчдэд реакторыг бүхэлд нь ачааны машин, тээврийн хөлөг онгоц, онгоц эсвэл вагоноор тээвэрлэхэд хялбар болгоно.

-Энгийн ажиллагаатай, тохируулах боломжтой. Реакторын хэт халалт, задралаас урьдчилан сэргийлэх идэвхгүй аюулгүй ажилллагааны системтэй.

Ашиг тус

Микрореакторын загвар нь өөр өөр байдаг ч ихэнх нь 1-20 мегаватт дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэдгээрийг мөн усыг давсгүйжүүлэх, устөрөгчийн түлш үйлдвэрлэх зэрэг цахилгаан бус хэрэглээнд ашиглах боломжтой.

Бусад ашиг тус:

-Сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан ашиглах боломжтой.

-Байгалийн гамшигт нэрвэгдсэн газруудын эрчим хүчийг сэргээхэд шуурхай ашиглаж болно.

-Түлш цэнэглэхгүйгээр 10 хүртэл жил ажиллах боломжтой.

Уран-235-ын өндөр баяжуулалттай түлш ашиглана. Өндөр температурт тэсвэртэй, нейтрон удаашруулагч материалыг ашиглаж энэхүү баяжуулалтын хэмжээг багасгах боломжтой.

АНУ-ын Эрчим хүчний яам нь хий, шингэн металл, хайлмал давс, дулааны хоолойгоор хөргөх гэх мэт төрөл бүрийн дэвшилтэт реакторын загварыг дэмждэг. Америкийн микрореактор хөгжүүлэгчид одоогоор 2020-иод оны дундуур нээлтээ хийх боломжтой хий, дулааны хоолойн хөргөлттэй загварт анхаарлаа хандуулж байна.