×

2024 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 21 голомтод 242 өрхийн 7671 толгой мал цэцэг өвчнөөр өвчлөөд байна.

Малын цэцэг өвчнийг бууруулах, голомтыг хумих зорилгоор Аймгийн Засаг даргын “Хөрөнгө зарцуулах тухай”, “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжуудыг эрчимжүүлэхээр “Албан даалгавар” гарган ажиллаж байна.

Тарагт, Зүүнбаян-Улаан, Сант, Хайрхандулаан, Баян-Өндөр, Богд, Нарийнтээл зэрэг 7 сумын 12 голомтод 411 толгой хонь цэцэг өвчний шинж тэмдэгтэй, хорио цээртэй байгаа юм.

Төгрөг, Өлзийт, Баянгол, Гучин-Ус сумдын 9 голомтод өвчний тархалт зогссон тул хязгаарлалтын дэглэмд шилжсэн.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэмд хөдөлгөөнт эргүүлээр удирдах ажилтан 37, онцгой 2, малын эмч 33, туслах ажилтан 36 нийт 108 хүн, 30 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Өвчний тархалтын хүрээг тогтоох зорилгоор 14 сумын 959 өрхийн 384000 хонийг вакцинжуулсан бөгөөд халдварт өвчлөлийн найман голомтын дэглэм бууруулсан.

Халдварт өвчинд өртөөгүй байгаа эрүүл малыг хамгаалах зорилгоор 457000 тун вакцин татан авах хүсэлтийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлээд байна.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all