Хэнийг ч, хэзээ ч, хаанаас ч олох гайхамшигтай 3 үг

What3words аппликейшн таны болон таны хайртай хүмүүсийн амь насыг аварна

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words/-аар авч, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлсэн.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм.

Хэрэв иргэн гар утсандаа аппликейшн суулгаагүй тохиолдолд аврах анги, эмнэлгийн тусламжийн багаас what3words-н FindMe тусгай холбоосыг мессэжээр илгээсний дагуу иргэн тухайн цахим хуудаст хандаж өөрийн байршлын гурван үгт хаягаа операторт хэлж өгснөөр дуудлагыг цаг алдалгүй авах боломжтой. Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.

Жишээ нь: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 3-н үгт хаяг

///зочлох.мацаг.учиг