ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 05-НЫ ӨДӨР ЭХЛЭНЭ

Аймгийн 2024 оны цэргийн бүртгэл 01 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, 14 хоног үргэлжлэх буюу 01 дүгээр сарын 19-ны өдөр дуусна.

Иргэд оршин суугаа сум, багийн төв, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд биеэр очиж бүртгүүлнэ үү. Мөн цахимаар “e-Mongolia” системээр дамжуулан хүсэлтээ илгээх боломжтой.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

✅ дээд офицер (генерал) 65 нас

✅ ахлах офицер 60 нас

✅ дунд офицер, ахлагч 55 нас

✅ эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.

Жич: 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд сум, багийн төвд биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.