×

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилсэн бөгөөд UNN.mn  видео сайт нь 5 нам, 1 эвсэл, 7 нэр дэвшигч, 1 бие даан нэр дэвшигчид хамтран ажиллах хүсэлт өгснөөс 3 нам, 1 эвсэл, 1 нэр дэвшигчтэй  хамтран ажиллажээ. 

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд UNN.mn сайт, UNN.mn цахим хуудсанд давхардсан тоогоор 191 контент, бичвэр нийтлэгдсэн. Үүнээс UNN.mn сайтад 22 контент байршуулжээ. Сайтад байршуулсан дээрх мэдээнээс 19 нь “Монгол Ардын Нам”-аас нэр дэвшсэн 9 нэр дэвшигчийн сурталчилгааны материал бол 3 нь “Ардчилсан нам”-аас нэр дэвшигч П.Мөнхтулгын хамтран ажиллах гэрээний хүрээнд цацагдсан мэдээ байна.

Мөн UNN.mn цахим хуудсанд 169 богино хэмжээний контент нийтлэгдсэн. Дээрх контентын 135 нь “Монгол ардын нам”-аас нэр дэвшсэн 9 нэр дэвшигчийн материал, 30 нь “Ардчилсан нам”-аас нэр дэвшигч П.Мөнхтулгын сонгуулийн сурталчилгааны материал, 3 нь “Ардчилсан нам”-ын сонгуулийн сурталчилгааны материал, 1 нь “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны материал нийтлэгджээ.

Мөн манай редакц нь сонгогчдод боловсрол олгох зорилгоор Өвөрхангай аймгийн сонгуулийн хороотой хамтран ажиллаж 11 контент нэвтрүүлсний 3-ийг нь бэлтгэн нийлүүлж, 8 бэлэн контент цацаж олон нийтэд түгээн ажиллажээ.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Арвайхээр сумын шатрын аваргууд тодорлоо

Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн...

Read out all

“Шинэ зуун” бүсийн боловсролын байгууллагууд волейболын тэмцээнээр өрсөлдлөө

Арвайхээр сумын Засаг даргын ивээл дор “Шинэ зуун” бүсийн төвийн боловсролын байгууллагуудын шилдэг баг тамирчдыг шалгаруулах багш ажилчдын волейболын тэмцээн өнгөрөгч амралтын...

Read out all

HuHot Mongolian Grill: МОНГОЛ РЕСТОРАН

Америкийн хоолны зах зээлд хэдийнээ тоглогч болсон HuHot Mongolian Grill ресторан 18 мужид салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Миннесота мужид...

Read out all

Jade Gas МОНГОЛЫН ГОВИОС БАЙГАЛИЙН ХИЙ ОЛБОРЛОХ ӨРӨМДӨЛГӨӨ ЭХЛҮҮЛЖ, ХУВЬЦАА НЬ 12% ӨСЛӨӨ

Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй Jade Gas компани “Улаан нуур” талбайдаа үйлдвэрлэлийн цооногийн хөтөлбөрөө эхлүүлснээ зарлалаа. Тодруулбал 1 км...

Read out all

Илон Маск дэлхийн анхны их наядтан болох уу? 

Илон Маскийн Neuralink-н тархины суулгацын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болжээ. Хараа оруулах шинэ арга  Тодруулбал, Америкийн хүнс, эмийн удирдлагын газар...

Read out all

CarePay апп-ийг ашигласнаар ₮50 мянгаас ₮50 сая хүртэлх эрүүл мэнд, эмчилгээний төлбөрөө хүү шимтгэлгүй хуваан төлөх боломжтой

Эмчилгээний төлбөрийг хувааж төлөх үйлчилгээ нэвтрүүлсэн Монгол стартап CarePay “AlchemistX & Silicon Valley Residency Program” хөтөлбөрт Монголоос анх удаа шалгарлаа.  Улмаар тэд...

Read out all