ӨЛЗИЙТ СУМЫН 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГО

Жилийн эцсийн өрх, хүн ам, мал тэжээвэр амьтдын тооллого 2023 оны 12 дугаар сарын 07-17 ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Өлзийт сумын хэмжээнд 2023 оны Мал тооллогыг 4 багт 5 ажлын хэсэг тооллогын ажил хийж байна.

Тус сумын Бор хошуу 1 дүгээр багийн мал тооллогын 2-р хэсэг 2023 оны 07-10-ны өдрүүдэд засмал замын урд хэсэгт ажиллаа.

Багийн бүрэлдэхүүнд Орлогч дарга Ц. Дэмбэрэлхүү, Багийн Засаг дарга Ч.Чагнаадорж ЗДТГазрын нягтлан бодогч Ц.Долгорсүрэн Сумын Цагдаа С. Бадамдорж, ЭМТ-ын нийгмийн ажилтан Ю. Оюунбилэг нар маршрутын дагуу мал тооллогын ажлыг хийж гүйцэтгэлээ.