ИДЭРЧҮҮДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЭХЭЛЛЭЭ

U18 Волейболын аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд 14 сумын 55 багийн 660 тамирчин оролцож байна. Тус тэмцээн Спортын ордны А,Б заал, ЕБ-ын 1-р сургууль, Тэмүүлэл-Эрдэм сургууль, Мэргэд сургууль, Арвайхээр сумын 9-р багийн заалнуудад 3 өдрийн турш үргэлжилнэ.

“Пүмсэ-2024” Улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.

Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн 11 тамирчин 2 дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцлоо. Бага нас хосын чөлөөт төрөлд О.Ханхишиг, Д.Ариунаа нар Тэргүүн байр, Д.Нямдаваа, О.Сугарсүрэн нар дэд шалгарсан бол Залуучуудын чөлөөт ганцаарчилсан төрөлд А.Золжаргал мөнгө, Залуучуудын хосын чөлөөт…

Хүндийн өргөлтийн 2024 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд 15 байгууллагын 112 тамирчин өрсөлдсөн бөгөөд Өвөрхангай аймагаас эмэгтэй 2, эрэгтэй 1 баг, нийт 16 тамирчин оролцож, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэн, багийн дүнгээр эмэгтэй баг тамирчид дэд байрт шалгарсан байна. Чансаа өндөр энэхүү тэмцээний…

“Өвөрхангайн урчууд” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Аймгийн Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд – 2024” үзэсгэлэнг уран хатгамалын төрлөөр зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд болох бөгөөд оролцогчдын бүтээлийг 1 дүгээр сарын 28-ыг хүртэл аймгийн Музейд хүлээн авч байгаа юм.…

Инженерийн шугам, сүлжээнд холбосноор ая тухтай амьдрах боломж бүрдэж байна

Хужирт сумыг инженерийн шугам сүлжээнд холбож, байгууллага, айл өрхүүдийг ая тухтай орчин нөхцөлөөр хангаж байна.   Азийн хөгжлийн банкны 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 9700 метр цэвэр усны шугам, хоногт 310 м.куб бохир зайлуулах чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж, 2800 метр гадна цахилгааны шугам сүлжээг татах болон усан сан байгуулах ажлыг…

“Арвайн хүрээ” цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана

Дэлгэрэх гол төсөл болон Арвайхээр хотын 300 жилийн ойд зориулан бүтээн байгуулах  “Арвайн хүрээ” цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор өнгөрөгч онд сумын ИТХ-аар батлуулсан. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын зураг төслийг “Барт хүрээ” ТББ-аас боловсруулж холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Дэлгэрэх голын эхэнд…

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2024 оны 01-р сарын 18-ны 20 цагаас 01-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ард иргэдийн анхааралд – өнөө шөнө нийт нутгаар ахиу хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна Сэрэмжлүүлэг мэдээ:…

ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХЭВЛИЙН ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ДУРАНГИЙН АППАРАТ НИЙЛҮҮЛЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамны 343 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Герман улсад үйлдвэрлэгдсэн RZ Medizintechnik брэндийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ. Тус эмнэлэг нь 2022, 2023 онуудад хэвлийн дурангийн мэс заслын мэргэжлийн…

“Сурагчид өөрийнхөө хоцрогдлыг мэдэх боломжтой боллоо”

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сурагч, эцэг эх, асран хамгаалагчид өөрийгөө сайн дураараа үнэлэх Soril.eec.mn систем хэрэглээнд нэвтэрч байна. Эхний байдлаар монгол хэл, математик гэсэн хоёр хичээлээр өөрийнхөө ур чадварыг тогтоох боломжтой. Ямар…