Uvurkhangai News Network
ШАТАХУУНЫ ХАНГАЛТЫН ТУХАЙД


ӨНӨӨ ШӨНӨ 38 ВАГОН БУЮУ 2400 ТОНН АВТОБЕНЗИН УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ
Нийслэл Улаанбаатар хотод нийт 280 орчим шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, 214 нь томоохон аж ахуйн нэгжүүдийн ШТС юм. Үүнээс 93 ШТС нөөцтэй байсан тул нөөц багассан 104 ШТС-д нийт 1153 тонн АИ-92 буулгасан буюу 197 цэгт түгээлт хийж байна. Өнөө шөнө нэмж цэнэглэнэ.
Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 2200 тонн АИ-92 бензиний үлдэгдэл байна.
Үүнээс гадна өнөө шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр нэвтэрч орж ирэхээр төлөвлөгдсөн байна.
2025.10.25
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
