×

Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын гаалийн байгууллагууд АНУ-аас Хятад улсад экспортолж буй бүх төрлийн бараанд 84 хувийн татварыг ногдуулж эхлэх бол АНУ-ын орон нутгийн цагаар мөн 10-ны өдрөөс эхлэн (Азийн орнуудад өнөөдөр үдэш орой) АНУ-ын гаалийн байгууллага Xятад улсаас АНУ-д импортолж байгаа бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэлнэ. 4-р сарын 8-ны өдөр (АНУ-д өчигдөр) АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан Зарилгаар энэхүү татварыг 90-125 хүртэл хувь болгон нэмэгдүүлэхээр тогтсон! (хавсралт 5-6) Европын Холбооны зүгээс АНУ-ын зүгээс тогтоосон нэмэлт татварын хариу болгон 4-р сарын 15-ны Мягмар гаригаас эхлэн эхний ээлжийн бүлэг бараанд 25 хувийн татвар, 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн дараагийн бүлэг бараанд 25 хувийн нэмэлт татварыг тогтоохоор шийдвэрлэсэн! Европын олон улс орнууд АНУ-ын тогтоосон 20-30 хүртэл хувийн импортын татварт өртсөн. Нэмэгдүүлэн тогтоож буй эдгээр өндөр татварын сөрөг үр дагавар 5-р сараас эхлэн улам бүр нэмэгдэх, улс орнуудын эдийн засаг, инфляцид мэдрэгдэж эхлэх бололтой!

Жич: Хятад улс өнгөрсөн 2024 онд нийт $400.0 орчим тэрбум ам долларын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг АНУ-д экспортолж байжээ.

Өчигдөр Д.Трампын хэлсэн үгнээс үзвэл тэр өмнө зарласан татвараас Зүүн Өмнөд Ази, Европын зарим нэг улс орнуудын импортын татварыг бууруулах тухай мэдэгджээ. Бууруулах шийдвэрээ хэзээ гаргахын хэлээгүй байна. Харин Хятад улсын импортын бараанд ногдуулах татварыг 125 хувьд хүргэнэ гэжээ!

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all