×

Ханжоугийн Азийн наадмын жүдо бөхийн дээд жингийн барилдаанууд өнөөдөр/2023.09.26/ үргэлжилж байна. Монголын баг тамирчид энэ удаагийн наадмаас одоогоор нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд үүнээс жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл авчээ.

Өнөөдөр Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн тэргүүтэй медалийн найдварууд хүч үзэж буй. Тэгвэл эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О. Хүслэн торгуулийн тойрогт Тайваны тамирчинг боох мэхээр ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэгвэл эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ. Харин +100 кг-д О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаандаа Казахстаны Галимжан Крикбает иппон бууснаар өрсөлдөөнийг орхив.

-90 кг-ын жинд Зэвсэгт хүчний Алдар мпорт хорооны тамирчин Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга ОУХМ Гантулгын Алтанбагага Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарлаа. Одоо тэрбээр хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Давлат Бобоновтой барилдана.

Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хагас шигшээд АНЭУ-ын бөх Жафар Костоевыг ялснаар финалд шалгарлаа.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

2024 оны 7-р сарын 2-7 өдрүүдэд

2024 оны ФИБА-гийн эрэгтэйчүүдийн олимпийн эрх олгох тэмцээнүүд болно. 2024 оны 7-р сарын 2-7 өдрүүдэд 2024 оны ФИБА-гийн эрэгтэйчүүдийн олимпийн эрх олгох...

Read out all

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЦЭДЭНСОДНОМЫН БЯМБА-ОТГОН

Өвөрхангай аймгаас 1928 онд Ономжавын Аюур анх “АРСЛАН” цол хүртэж байсан 2024 оны 6 сарын 17-ний өдөр Цэдэнсодномын Бямба-Отгон Монгол Улсын “АРСЛАН”...

Read out all

Монгол улсаас жүдо бөхийн 6 дахь дэлхийн аварга төрлөө

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус...

Read out all

Монголын волейболын холбооны клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна.

Монголын волейболын холбооны клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна. Энэхүү тэмцээнд 10 клубийн 150 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд...

Read out all

“PEPSI АЛТАН ЦОМ”-ын хагас шигшээ

Өвөрхангай аймаг “PEPSI АЛТАН ЦОМ”-ын хагас шигшээ шатанд шалгарч Архангай аймагтай таарч өрсөлдөхөөр боллоо.

Read out all