“Хамтдаа шалгая, хамгаалъя” аян орон даяар явагдаж байна

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон орчны эрсдэлийг бууруулах зорилготой “Хамтдаа шалгая, хамгаалъя” аян орон даяар явагдаж байна.

Энэхүү аян нь эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ахуйн хүрээний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг үнэлэх зорилготой юм.