×

Тус тэмцээн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Арвайхээр хотод боллоо.Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын хувийн болон багаар тоглох ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг Шихихутаг их сургууль ивээн тэтгэж, 2006 оноос хойш 15 дахь удаагаа зөвхөн Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээнд 6 аймгийн 12 багийн 160 гаруй өсвөрийн шатарчин зургаан насны ангиллаар өрсөлдөж, багийн дүнгээр Өмнөговь аймгийн “Баянхаан билэгт” баг тэргүүн байр, Сэлэнгэ аймгийн “Таван хан” баг дэд байр, Дорноговь аймгийн шигшээ баг гутгаар байр, Өвөрхангай аймгийн “Ирээдүйн найдвар” баг тусгай байр, Орхон аймгийн “Хос морь” баг айргийн тавд тус тус шалгарлаа.

“Оюуны спорт, оюуны тулаанд ялагч нь байж, амьдралд өөрийгөө ялан дийлж, эх орондоо ихийг бүтээх их үйлсэд шатрын спорт нөр их нөлөөтэй. Үр хүүхдийнхээ оюуны царааг тэлж, шатрын спортоор хичээллэхэд нь үргэлж дэмжиж байдаг эцэг, эхчүүдэд талархаж байна” хэмээн Д.Лүндээжанцан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

2024 оны 7-р сарын 2-7 өдрүүдэд

2024 оны ФИБА-гийн эрэгтэйчүүдийн олимпийн эрх олгох тэмцээнүүд болно. 2024 оны 7-р сарын 2-7 өдрүүдэд 2024 оны ФИБА-гийн эрэгтэйчүүдийн олимпийн эрх олгох...

Read out all

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЦЭДЭНСОДНОМЫН БЯМБА-ОТГОН

Өвөрхангай аймгаас 1928 онд Ономжавын Аюур анх “АРСЛАН” цол хүртэж байсан 2024 оны 6 сарын 17-ний өдөр Цэдэнсодномын Бямба-Отгон Монгол Улсын “АРСЛАН”...

Read out all

Монгол улсаас жүдо бөхийн 6 дахь дэлхийн аварга төрлөө

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус...

Read out all

Монголын волейболын холбооны клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна.

Монголын волейболын холбооны клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна. Энэхүү тэмцээнд 10 клубийн 150 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд...

Read out all