×

2018 оны эцэст 33 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан банкны салбар 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 74.4 их төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Тус хугацаанд иргэдийн зээлийн үлдэгдэл бараг гурав дахин өссөнийг онцлох нь зүйтэй.

Хөрөнгө, зээлийн хэмжээ хурдтай тэлэхийн зэрэгцээ оргил үедээ 11.7 хувьд хүрч байсан чанаргүй зээлийн хувь хэмжээ Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнд хоёр дахин буурч, сүүлийн тоон мэдээллээр 5 орчим хувьд хүрээд байна.

Монголбанкнаас эдийн засаг дахь илүүдэл мөнгийг татаж авахын тулд гаргадаг төв банкны үнэт цаасны хэмжээ 2018 оноос өмнө 2 их наяд төгрөгөөс бага түвшинд хадгалагдаж ирсэн байна. Харин түүнээс хойш огцом нэмэгдэж, 11 дүгээр сарын байдлаар 10 их наяд төгрөгт хүрээд буй.

Энэ үйл ажиллагаа Төв банкны алдагдлын 60 орчим хувийг бүрдүүлдгийг шинээр томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолж байсан. Түүнчлэн тэрбээр одоогийн валютын нийлүүлэлтийн аргачлалд шүүмжлэлтэй хандаж, банкнуудын зээлийн хүүнд дээд хязгаар тавих хуулийг дэмжинэ гэдгээ нээлттэй сонсголын үеэр дурдсан юм.

Эх сурвалж: Bloomberg tv mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all