×

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас энэ онд “Малжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 19 сумын 214 малчныг нутгийн онцлогт тохирсон малаар малжуулжээ. Хөтөлбөрт хамрагдсан малчдын дунд сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, улсын аварга малчдын туршлагаас судлууллаа.Мөн өөрсдийн болоод малынхаа эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, түүнчлэн малчдад хувь хүний хөгжил, гэр бүлийн үнэ цэнийг агуулсан сургалтыг мэргэжлийн байгууллагынхан хүргэсэн юм.Аймгийн хэмжээнд сүүлийн зургаан жилд 524 өрхийг 2 тэрбум 620 сая төгрөгөөр малжуулаад байна. Малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчдаас “Аймгийн аварга малчин” гурав төржээ.

Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Мал маллаж, ашиг шимийг нь хүртэж амьдрах сонирхолтой ч цөөн тооны малтай, малжих хүсэлтэй иргэд олон байгаа учраас аймгаас дээрх өрхийг дэмжиж, чанартай малтай болоход нь бодлогын түвшинд анхаарна гэдгийг зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга онцолсон юм.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЦЭДЭНСОДНОМЫН БЯМБА-ОТГОН

Өвөрхангай аймгаас 1928 онд Ономжавын Аюур анх “АРСЛАН” цол хүртэж байсан 2024 оны 6 сарын 17-ний өдөр Цэдэнсодномын Бямба-Отгон Монгол Улсын “АРСЛАН”...

Read out all

ЖИМОБАЙЛ STARLINK-Н АЛБАН ЁСНЫ БАЙГУУЛЛАГА, БИЗНЕСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАГЧИЙН ЭРХЭЭ АВЛАА.

Сансрын хиймэл дагуулын өндөр хурдны интернет үйлчилгээ үзүүлэгч STARLINK компани Монгол дахь албан ёсны түншээр Үндэсний Оператор Жимобайлыг сонголоо. Монгол орны өнцөг...

Read out all

“Өвөрхангайн урчууд” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Аймгийн Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд – 2024” үзэсгэлэнг уран хатгамалын төрлөөр зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд...

Read out all

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ТҮР ЗОГСООВ.

Арвайхээр сумын 2023 оны II ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Арвайхээр...

Read out all

Чингис хааны цом” тогооч нарын уралдаанд Ц.Нармандах амжилттай оролцлоо

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхий тогооч нарын холбооноос зохион байгуулсан “Чингис хааны цом 2023” Олон улсын тогооч нарын тэмцээнд 17 улсын...

Read out all

Өвөрхангай аймаг энэ жил 150 орчим мянган хонийг Иран Улс руу экспортолно

“Танассан интернэйшнл” ХХК-иас “Өв Эко Мийт” махны үйлдвэрийг түшиглэн Иран Улсын Махны холбоотой гэрээ байгуулж, одоогоор 8 мянгаад хонийг малчдаас худалдан аваад байгаа юм....

Read out all