Uvurkhangai News Network
П.Наранбаяр: НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДИЙН ГЭРТЭЭ ХИЙХ ДААЛГАВАР 20 МИНУТААС ХЭТРЭХГҮЙ БАЙНА
Нэгдүгээр ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж алдах эрхийг нь олгох зөвлөмжийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс явуулаад Боловсролын ерөнхий газраар дамжуулаад бүх сургуульд хүрч байгаа. Мөн нэгдүгээр ангийн хүүхдийн гэртээ хийх даалгавар 20 минутаас хэтрэхгүй байхаар боловсролын байгууллагууддаа хандаад явж байна.

“2025-2026 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын үнийн дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд дахин 1000 төгрөгөөр нэмснээр 2500-3000 төгрөг болж байгаа. Ингэснээр хүүхдийн авч байгаа шим тэжээлийн хэмжээ 72-73 хувь руу хүрнэ. Энэ зардлыг эцэг эхчүүд даана. Өөрөөр хэлбэл өдөрт 1000 төгрөгийн хоолны мөнгийг аав ээж нь өгнө гэсэн үг.
СӨБ-ийн хөтөлбөр, бага ангийн үндэсний хөтөлбөр, сурах бичиг шинэчлэн бичих 254 хүнтэй ажлын хэсгийг эхлүүлсэн. Эхний сурах бичгийн хувилбарууд 11 дүгээр сард гарч эхэлнэ. Ирэх жилээс бүрэн нэвтрүүлнэ” гэлээ.