“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчидтэй хийж буй яриа хэлцэлд ахиц гарч, талууд төслийн Монгол Улсад ногдох өгөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдсэнийг Засгийн газар мэдээллээ.
Тодруулбал, Оюу Толгой ХХК болон Rio Tinto компанийн төлөөлөл Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, яриа хэлэлцээг эрчимтэй үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны эхний хагаст багтаан эцсийн шийдвэрийг гаргахаар төлөвлөжээ.
Оюутолгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байхыг Rio Tinto-ийн Зэсийн группийн захирал Кейти Жэксон мэдэгджээ. Мөн зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн нь өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлэхийг онцолсон байна.

