Их барилгажилт
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг ХББОСЯ мэдээллээ.
ҮСХ-ны мэдээллээр барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 онд 11.7 их наяд төгрөг болсон нь 2024 оноос 28 хувиар өсөж, мөн л түүхэн дээд түвшинд тооцогдож байна. 2025 оны IV улирлын байдлаар 61.2 мянган шинэ орон сууцны нийлүүлэлт хийгдсэнийг Тэнхлэг зууч компани мэдээлж байна. Үүний 70.4 хувь нь стандарт зэрэглэлийн орон сууц бөгөөд нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

