×

Израилын зэвсэгт хүчин даваа гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын довтолгоо явуулах үеэр бараг 500 хүн амь үрэгдсэний 100 гаруй нь хүүхэд, эмэгтэйчүүд байсныг Ливан улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь тус бүс нутаг дахь мөргөлдөөний сүүлийн 20-иод жилийн хамгийн том хохирол учруулсан довтолгоо болсны сацуу хоёр улсын хооронд бүрэн хэмжээний дайн дэгдэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

Израилын албаныхны зүгээс амиа алдагсдын дийлэнх нь Хезболла бүлэглэлийн гишүүд байсан гэж мэдэгдсэн бөгөөд тус бүлэглэлийг жирийн иргэдийн гэр дотор пуужин харвагч байршуулсан байсан гэж буруутгажээ.

Үүнээс хэдхэн өдрийн өмнө Хезболла бүлэглэлийн гишүүдийн эзэмшдэг пэйжер, радио станц зэрэг холбооны төхөөрөмжүүдийг дэлбэлсэн халдлага гарсан. Израил тус халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй боловч Хезболлагаас Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газрыг буруутгаад байгаа.

Өнгөрсөн аравдугаар сард дайн эхэлснээс хойш хоёр тал бараг өдөр болгон шахуу харилцан нэгнийхээ нутаг дэвсгэрт пуужингийн довтолгоо явуулсаар ирсэн юм.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all