×

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны зарлигаар БНСУ -ын иргэн Кённам Их сургуулийн багш Ким Мин Сү-г Монгол улсын боловсролын салбарт оруулж буй хөдөлмөрийг үнэлж найрамдал одон медалиар шагналаа.

Кённам их сургуулийн багш, Монголын талыг хариуцсан захирал, доктор профессор Ким Мин Сү нь  “Монголын боловсролын тогтолцоо болон бага дунд ахлах ангийн боловсролын хөтөлбөрийн тогтолцоо хэрэгжилт” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Мөн Монголын боловсролын судалгааны ажлын хүрээнд сурагчдын сурах орчныг сайжруулах смарт анги тохижилтыг Улаанбаатар хот төдийгүй Өвөрхангай аймагт хийсэн нь олон хүүхдийн сурах орчин сайжрахад нөлөөлсөн юм. Тэрээр Солонгос хэл сурах сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх онлайн хичээл заах хөтөлбөр хэрэгжүүлснээс гадна Монгол оюутнуудад сургалтын тэтгэлэг олгожээ.

Мөн хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг дэмжиж бага, дунд, ахлах сургуулийн багш болон мэргэжлийн коллежийн багш нартай хамтарсан судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.  Үүнээс гадна боловсролын солилцоогоор дамжуулан соёл түүхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж улмаар боловсролын найрсаг харилцааг бий болгож байгааг үнэлж дээрх шагналыг олгожээ.  

Доктор Ким хэлэхдээ:  Цаашид Монгол оюутнуудад Солонгос хэлний боловсрол олгох, гадаадад суралцах талаар мэдээлэл өгөх, тэтгэлэг олгох  ажлыг үргэлжлүүлэх, Монгол улстай хамтарсан боловсролын судалгаа шинжилгээний олон арван ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх болно гэсэн юм.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all